Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Орос хэлний багш нарт зориулсан арга зүйн семинар Улаанбаатарт болов

19.11.2012 17:14

2012 оны 11-р сарын 12-оос 16-ны хоронд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд түшиглэн орос хэлний багш нарт зориулсан "Орос хэлийг гадаад хэл болохын хувьд заах арга зүй" сэдэвт семинар боллоо.

Уг арга зүйн семинар нь Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны яамны дэмжлэгийг авсан ОШУСТ, Монгол Улсын Боловсролын их сургуулийн хамтын ажиллагааны бүтээлч үр дүн билээ. Семинарыг сургуулиудын амралтын хугацаанд явуулсан нь түүнд Улаанбаатар хотын сургуулиудын багш нар төдийгүй Монгол Улсын ихэнх бүс нутгийн багш нар оролцох боломжийг олгов. Семинарт нийт 215 багш сурган хүмүүжүүлэгч ороцлоо.

Семинарт оролцогчдод хандаж Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Тэргүүн Евгений Михайлов, найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа нар мэндчилгээ дэвшүүлэв.

11-р сарын 12, 13-ний өдрүүдэд Москвагийн улсын багшийн их сургуулийн профессор Ксения Смолина, доцент Ирина Баданина нар орчин үеийн орос хэл судлалын тулгамдсан асуудлаар лекц уншив. 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд сонсогчидод МУБИС-ийн орос хэлний тэнхимийн багш нар болон Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын дээд сургуулийн орос хэлний арга зүйч Пүрэвжавын Тунгалаг тэргүүтэй Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын дээд сургуулийн арга зүйн хэсэг онол, практикийн хичээл заав. Ийм төрлийн семинарууд орос хэлний багш нарын мэргэжлийн түвшинг боловсронгүй болгож, арга зүйн шинэ аргуудыг эзэмшин орчин үеийн орос хэл судлалын сүүлийн үеийн чиг хандлагатай мөр зэрэгцэн явах болгомж олгодогоороо чухал ач холбогдолтой юм.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны