Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Олон улсын эрдэм шинжилгээний VIII бага хурал Улаанбаатарт болов

20.11.2012 17:11

2012 оны 11-р сарын 19-нд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хурлын танхимд "Монголын орос судлалын тулгамдсан асуудал: харьцуулах судалгаа, сургалтын арга зүй" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VIII бага хурал боллоо. Эрдэм шинжилгээний хуралдайг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль зохион байгуулав.

Хуралд оролцогчдод хандаж Орос хэл утга зохиолын багш нарын Монголын Холбоо /МонПРЯЛ/-ны Тэргүүн академич Сэрээтэрийн Галсан мэндчилгээ дэвшүүлэв. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Тэргүүн Евгений Михайлов хуран цугларсан хүмүүст ОШУСТ-ийн энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс Монголд орос хэл, оросын боловсролыг түгээн дэлгэрүүлэх уг хурлын оролцогчдын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэхээ батлан илэрхийлэв.

Бага хуралд Монгол Улсын Боловсролын их сургуулийн орос хэл утга зохиолын тэнхимийн эрхлэгч, профессор Сосорбарамын Эрдэнэмаам, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн орос судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Готовын Туяа, ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Ольга Степанова, Москвагийн улсын багшийн их сургуулийн профессор Ксения Смолина, Москвагийн улсын багшийн их сургуулийн доцент Ирина Баданина болон монголын их дээд сургуулиудын орос хэлний багш нар илтгэл тавив.

Бага хуралд үг хэлсэн илтгэгчид боловсролын хөгжил, монголын орчин үеийн орос судлалын тулгамагдсан асуудлаар санал солилцов. Бага хурлын оролцогчид ийм төрлийн арга хэмжээнүүд чухал ач холбогдолтой болохыг санал нэгтэйгээр цохон тэмдэглэж тэрээр орос хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, заах арга зүй, практик туршлагаараа солилцох зэрэгт дэмжлэг үзүүлдэг гэдгийг чухалчлав.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны