Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

"Монгол Улс, Новосибирск мужийн хоорондын хоёр талын хамтын ажиллагааны хөгжил" сэдэвт дугуй ширээний уулзалт

03.10.2012 08:46

2012 оны 10 сарын 3-нд МҮХАҮТанхимд "Монгол Улс, Новосибирск мужийн хоорондын хоёр талын хамтын ажиллагааны хөгжил" сэдэвт дугуй ширээний уулзалт болов. Энэхүү уулзалт нь Монгол Улс, Орос Улсын хоорондын 1912 оны найрамдлын гэрээний 100 жилийн ойд зориулан явагдаж байгаа монгол-оросын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээнд зохиогдсон юм.

Дугуй ширээний уулзалт-ярилцлагад Новосибирск мужийн амбан захирагч Василий Юрченко тэргүүтэй Новосибирск мужийн төлөөлөгчид, МҮХАҮТанхимын дарга С.  Дэмбэрэл, ОХУ-ын ЭСЯ-ны элчин-зөвлөх Игорь Аржаев, Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Евгений Михайлов, Монгол Улс, Новосибирскийн бүс нутгийн ажил хэрэг, бизнесийн хүрээлэл, сургууль, шинжлэх ухааны болон олон нийтийн  байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү арга хэмжээг ОХУ-ын Монгол дахь ЭСЯ, Новосибирск мужийн захиргаа, Улаанбаатар хот дахь ОШУСТөв, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын Эвлэл зохион явуулав. МҮХАҮТанхим Новосибирск мужийн Өдрүүдийн бизнес уулзалтыг хариуцан  ажилласан юм.

"Дугуй ширээ"-ний уулзалтыг нээж МҮХАҮТанхимын дарга С. Дэмбэрэл үг хэлэв. Дараа нь Новосибирск мужийн амбан захирагч Василий Юрченко мужийнхаа танилцуулгыг хийв. Тэрээр мужийнхаа эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролын салбарын хүчин чадал, бүс нутгийнхаа хөрөнгө оруулалтыг татах  таатай уур амьсгалын талаар тодорхой ярив. Дараа нь хоёр орны бизнесийн хүрээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын удирдлага, төлөөлөгчид өөрсдийн бизнес-төслийг танилцууллаа. Завсарлагааны дараа монгол,оросын түншүүд, хамтран ажиллагсад  өөрсдийн сонирхлын дагуу ганцаарчилсан  уулзалтуудыг хийлээ.

Дугуй ширээний уулзалт-ярилцлагыг монгол, оросын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд өргөнөөр сурталчлав.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны