Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Оросын (зөвлөлтийн) цэргийн сургууль төгсөгчдийн чуулга уулзалт

12.10.2012 12:38

10-р сарын 12-нд Улаанбаатар дахь ОШУСТ-д  Орос Монголын хооронд  байгуулсан найрамдлын Гэрээний 100 жилийн ойд зориулсан орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээ болон зөвлөлтийн сургууль төгсөгчдийн Монголын Холбоо "МАВСУЗ"-ын 40 жилийн ойг тохиолдуулан оросын /зөвлөлтийн/ нисэхийн цэргийн сургууль төгсөгчдийн чуулга уулзалт боллоо. Уг арга хэмжээг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, оросын /зөвлөлтийн/ сургууль төгсөгчдийн Монголын Холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулав.

Тус уулзалтанд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн тэргүүн, сансрын нисэгч, ЗХУ-ын Баатар, Монгол Улсын Баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, Монгол Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч бригадын генерал Тожоогийн Дашдэлэг, Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны Цэргийн, Агаарын цэргийн атташе Роман Пономарев, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, оросын /зөвлөлтийн/ нисэхийн цэргийн сургуулийн үе үеийн төгсөгчид оролцов.

Е.Г. Михайлов дэвшүүлсэн мэндчилгээндээ залуу үеийг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх талаар оросын /зөвлөлтийн/ цэргийн сургуулийн монгол төгсөгчдийн явуулж байгаа үйл ажиллагаа нь чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэж, ОШУСТ-ийн ажилд ямагт идэвхтэй оролцож байгаад талархан, Халх голын дэргэд японы түрэмгийлэгчдийг бут нэргэж байгуулсан зөвлөлт монголын цэргүүдийн ялалтын ээлжит ойд зориулан оросын /зөвлөлтийн/ цэргийн сургуулийн бүх төгсөгчдийн чуулгыг 2013 оны 8-р сарын гуравдахь арван хоногт зохиох талаар санал дэвшүүлэв. Энэхүү саналыг уулзалтанд оролцогчид таашан хүлээн авлаа.  Цэргийн сургуулийн төгсөгчдийн Зохицуулах зөвлөлийн хуралдааныг 2012 оны сүүлийн улиралд явуулахаар товлов.

Уулзалтын үеэр ННМЭ-ийн Тэргүүн Ж. Гүррагчаа Монгол Улсын агаарын цэргийн ахмадуудад ойн медаль гардуулав.

Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллгаанд "АИСТ Монголия" теле суваг, "Новости Монголии", "Зууны мэдээ",  "Монголия Сегодня" зэрэг сонины сурвалжлагчид оролцлоо.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны