Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

"Оны ном"-ыг шалгарууллаа

12.09.2012 10:59
Москвагийн олон улсын 25-р номын үзэсгэлэн худалдааны эхний өдөр жил бүрийн үндэсний "Оны ном"-ыг шалгаруулснаар өндөрлөлөө.Энэ жил номинацийн тоо 11-д хүрлээ. Уламжлалт номинацуудаас гадна хэд хэдэн тусгай номинацууд гарсан байна. Жишээ нь, оросын түүхийн жилд зориулсан "Орос орныг санахгүй байхын аргагүй..." болон хэвлэлийн номтой эн зэрэгцэж байгаа "Цахим ном" зэрэг номинацууд байлаа.

"Оны шилдэг уран зохиолоор" мэргэжлийн бус зохиолч, лам Тихоны бичсэн "Гэгээрээгүй гэгээнтэнүүд ба бусад өгүүллэг" ном шалгарсан байна. Зөвлөлт засгийн үед жирийн л таван залуу сүмд шавилан суухын тулд ямархуу замыг туулсан тухай энэ номд өгүүлдэг юм. "Энэ ном бол шашин номлолын ном биш, беллетристик" гэж тэрээр "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

"Ийм олон хувь хэвлэх болон ийм том ялалт болно гэж бид бодож байгаагүй юм. Бурханд чиглэгдсэн хүний сэтгэлийн гайхамшигтай замналын тухай лам хүний бичсэн номыг уншигчид болон шүүгчид өндөр үнэлсэн нь маш тааламжтай байна. Жил хүрэхгүй хугацаанд энэ номыг сая нэг зуун мянган хувь хэвлэсэн юм. Энэ маш чухал юм. Ойлгоход хүнд хэцүү гэдэг талаас нь болж Достоевский хүний амьдралын хамгийн "муу ёрын" асуудал гэж нэрлэсэн итгэл үнэмшил, сүнс сүлдний асуудал өнөөдөр хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа гэдгийг харуулж байна" гэж Тихон ярилаа.

Борис Рыжийн "Алс холын, гунигт дүүргүүдэд болсон явдал" гэдэг ном "Оны шилдэг яруу найраг" номинацид шалгарсан гэж зарлахад танхим тэр чигээрээ уухайллаа. Харамсалтай нь энэ яруу найрагч арван жил гаруйн өмнө 26 насандаа өөрийгөө егүүтгэсэн юм.

Гран-при шагналыг ямар номд өгөх талаар хэнд ч эргэлзээ төрөхгүй байлаа. "Пушкины нэрэмжит Улсын дүрслэх урлагын музейн 100 жилийн ойд зориулсан" 2 боть альбом "Оны шилдэг ном"-ын Гран-при шагнал хүртлээ. Ийм өндөр үнэлгээ өгсөн шүүгчидэд хязгааргүй талархаж байгаагаа илэрхийлье. Зуун жилийнхээ ойгоор авч болох хамгийн үнэтэй бэлэг бол энэ шагнал мөнөөсөө мөн гэж тус музейн захирал Ирина Антонова шагнал авах үеэрээ мэдэгдсээд

"Энэ номыг зохиогчид бол манай музейн ажилтнууд юм. Манай энэ сайхан байшинг барьж байгуулсан уран барилгачин Роман Клейн, өглөгийн эзэн агуу их Юрий Нечаев-Мальцев болон Москвагийн Улсын их сургуулийн профессор Иван Цветаев зэрэг үндэслэн байгуулагч эцэг өвгөдийн тухай болон зуун жилийн дотор болж өнгөрсөн үйл явдлууд, ер нь манай музей гэж чухам юу юм бэ гэдгийг тэд танилцуулахыг хүссэн юм. Манай музейн цуглуулгын тухай, манай үйл ажиллагааны тухай, хамгийн анхны болоод одоо ажиллаж байгаа ажилтнуудын тухай тэд ярихыг хүссэн юм" гэв.

"Өнөөдөр бидэнд баярлах зүйл их байна гэж" Роспечати компанийн тэргүүн Михаил Сеславинский хэлсэн байна. Нэг жилийн дотор мянган шинэ ном бий болсон байна. Зөвхөн тансаг гоё номууд, асар их хүч хөдөлмөр гаргасан номуудыг хараад баярлаад зогсохгүй бидэнд маш хэрэгтэй байгаа нууцлаг, жижигхэн сэдвийг хөндсөн хөдөө нутгийн жижигхэн номууд ч асар их баяр хөөрийг төрүүлж байна гэж тэрээр сэтгэл хөдлөн ярьсан байна.

Оросын дуу хоолой
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны