Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монгол Улсын нийслэлд УТНИС (РУДН)-ийн боловсролын программын танилцуулага болов

31.07.2012 10:35

Зургадугаар сарын 12-оос 15 хооронд Монгол Улсын нийслэлд олон улсын инновацийн үйл ажиллагааны асуудал хариуцсан дэд захирал Гульнара Краснова оролцсон Улс түмний найрамдлын Их сургуулийн боловсролын программын танилцуулага боллоо.

Танилцуулгын явцад дэд захирал Улаанбаатар хотын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 23-р сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзав. Зочныыг тус сургуулийн захирал Банзрагчийн Оюунцэцэг хүлээн авав. Уулзалтын үеээр сургуулийн захирал дэд захирал хоёр ойрын хугацаанд боловсролын хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов.

Зургадугаар сарын 14, 15 өдрүүдэд Улаанбаатар дахь ОШУСТ-д УТНИС-ийн төлөөлөгчид нийслэлийн хэд хэдэн сургуулийн төгсөгчид, монголын их дээд сургуулиудын бага ангийн оюутан, ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний түргэвчилсэн дамжааны сонсогчидтай уулзав.

Уулзалт дээр  ирээдүйн оюутнууд их сургуулийн түүх, тус их сургуульд элсэн орох, суралцах нөхцөл, тэнд ямар мэргэжил, чиглэлээр сургалт явуулдаг тухай зохих мэдлэгтэй болосны гадна, УТНИС-ийн оюутан, аспирантурт сурч байгаа хүмүүст амжилттай суралцахын сацуу урлаг спортоор хичээллэх бүхий л бололцоо байгаа тухай тодорхой мэдээлэл авлаа. ОШУСТ-д тус их сургуулийн оюутны амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ.

Танилцуулга уулзалтанд Орос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ахлах зөвлөх Владимир Басанов, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, УТНИС (РУДН)-ийн Монгол Улс дахь төлөөлөгч, хэл шинжлэлийн доктор Лхамсүрэнгийн Ганцэцэг нар оролцов.
Монгол Улсад аялчилсан УТНИС-ийн дэд захирал Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал Бадрахын Жадамбаатай уулзаж, телевизийн MN суваг, радио 107.5, "Үндэсний шуудан" сонин зэрэгт сурвалжлага өгөв.

Ийм уулзалтууд нь оросын их дээд сургуульд суралцах ирээдүйн оюутнуудад ашигтай мэдээлэл өгөхөөс гадна Оросын түүх соёлтой танилцах, оросын боловсролын чанар эрэл хэрэгцээтэй байдаг  тухай илүү өргөн мэдлэг өгч туслана.

Эдгээр уулзалтуудыг  монголын үндэсний телевизийн MN сувагаар дамжуулан нэвтрүүлэв.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны