Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

ОШУСТ (Улаанбаатар хот)-ийн орос хэлний зуны дамжаа дуусав

03.08.2012 10:19

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд ажиллаж байсан орос хэлний зуны түргэвчилсэн дамжаа дуусав. Зуны улиралыг ашиглан өөрийн орос хэлний мэдлэгийг дээшлүүлхээр шийдвэрлэсэн сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан, ажилчин залуус дамжаанд суралцав. Сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонсогчдыг орос хэлний мэдлэгийн түвшингөөр анхны ба дунд гэсэн хоёр бүлэгт хуваарилав. Дамжаанд нийт 29 монголын охид хөвгүүд суралцлаа. Дамжаанд ОШУСТ-ийн өндөр мэргэшлийн орос хэлний  багш нар хичээл заав.

Дамжаа хоёр сар үргэжлэв. Сургалтын нийт ачаалал 180 академик цаг байлаа. Уг дамжаанд суралцаж төгссөн зарим сонсогчид оросын их дээд сургуульд элсэх бэлтгэл курсын програмаар явагддаг намрын дамжаа болон ОШУСТ-ийн орос хэлний оройн дамжаанд орж суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн  захирал Евгений Михайлов дамжааны сонсогчдод сургалт дууссаныг тохиолдуулан баяр хүргэж сургалтын программыг амжилттай эзэмшсэн төгсөгчдэд гэрчилгээ гардуулав. Уг арга хэмжээ нь сонсогчдын бэлтгэсэн концертоор төгсөв. Концертын хөтөлбөрт зөвлөлт, оросын хөгжмийн зохиолчдын нэрд гарсан дуу, монголын сонгодог хөгжим, монгол, оросын яруу найрагчдын шүлэг эгшиглэн, өвөрмөц тоглолтууд үзэгчдийн мэлмийг мялаав. Хүүхдүүд энэ баярт их хүч хөдөлмөр зарцуулж бэлтгэсэн тод харагдлаа. Дамжааны дийлэнхи төгсөгчид оросын төрийн далбааны өнгөтэй хувцасаар гоёсон нь гэрчилгээ гардуулах ёслолд оролцсон зочид, багш нарын хувьд таатай сайхан нэгэн сюрприз боллоо.

http://mng.rs.gov.ru

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны