Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Тавдугаар сарын нэгэнд Халимагийн нийслэл Элиста хотноо буддын шашинт улс түмний дундах мини хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх "Цагаан Лянхуа" Олон Улсын Анхдугаар наадмын нээлт боллоо

17.05.2012 15:31

Тавдугаар сарын нэгэнд Халимагийн нийслэл Элиста хотноо буддын шашинт улс түмний дундах мини хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх "Цагаан Лянхуа" Олон Улсын Анхдугаар наадмын нээлт боллоо. Тэмцээнд нийт найман баг Монгол, Лаос, Шри-Ланки улс болон ОХУ-ын бүрэлдэхүүнд болох Буриад, Тува, Алтайгаас хүрэлцэн ирэв. Халимагийн БНУлсыг төлөөлөн Халимагийн Их сургуулийн оюутны баг болон Москва дахь Халимаг Оюутны холбооны баг оролцлоо.
"Жунгар" хэмээх Халимагийн Олон нийтийн байгууллага Халимагийн засгийн газар болон "Будда Шакьямунийн Алтан сүм" хийдийн дэмжлэг дор наадмын зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэв. 
Халимагийн БНУлсын тэргүүн Алексей Орлов, Халимагийн шарын шашны тэргүүн Тэло Тулку Ринпоче, Колумбын их сургуулийн профессор, буддын нэрт судлаач Роберт Турман нар наадмын хүндэт зочноор оролцон наадмыг нээн үг хэлэв.
Шарын шашны тэргүүн: "Манай хаалга хэзээд та бүхэнд нээлттэй! Тавтай морилно уу. Хувийн зүгээс та бүхэнд аз жаргал, амжилтыг хүсье" гэсэн бол, 
Халимагийн БНУ-ын тэргүүн Алексей Орлов: "буддын шашинт улс түмний дундах шилжин явах цомын төлөөх наадам бол ард түмнүүдийг нэгтгэн ойртуулах сүүн цагаан, урт замын зөвхөн эхлэл бөгөөд ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл, нэгдэл дотор бүгд хожиж буйн учир энд хожигдол гэдэг зүйл үгүй байх болно" хэмээн цохон тэмдэглэв. 
Наадмын хоёрдохь өдөр хөлбөмбөгчид Халимагийн Их сургуулийн захирал Бадма Салаев болон оюутнуудтай уулзав. Яриа хөөрөө чөлөөтэй, халуун дулаан уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд төлөвлөсөн цагаас хоёр цаг гаруй удаан үргэлжлэв. Захирал бүх оролцогчдод баяр хүргээд их сургуулийн амьдралын талаар бага сага яриа дэлгэв.
Халимаг оюутнууд буддын ёс, оюутан цаг, мөн улс түмнүүдийн найрамдлын талаар зочдод цөөнгүй асуулт тавьж байлаа. Газар хол, соёлын ялгаатай боловч оролцогчид бүгд гэртээ буй мэт байсан бөгөөд Халимаг болон Халимагийн ард түмнийг үнэн сэтгэлээсээ шагшин хүндэлж байв. Түүнчлэн Буриадаас ирсэн зочид ч төрөлх хэлээрээ ая дууны цэнхэр хадаг барилаа.
Уулзалтын төгсгөлд багууд "Пеликон" студийн бэлтгэсэн Халимагийн их сургуулийн аж байдал, түүхийн талаарх баримтат киног хүлээн авж сонирхов. Залуус таралгүйгээр удаан хугацаанд хамт зургаа татуулж, утасны дугаар, хаягаа солилцоцгоож байв.
Тавдугаар сарын гуравны өдөр төгсгөлийн тоглолт болон наадмын хаалтын ажиллагаа боллоо. Аваргын төлөөх тоглолт Монгол, Халимагийн Их Сургуулийн багууд хооронд болов. Тоглолтын дүнд талбайн эзэн баг ялагчаар тодорч, Монголын баг хоёрдугаар байр, Москва дахь Халимаг Оюутны Холбооны гуравдугаар байрыг тус тус хүртэв. 
Багийн ахлагчид спортын арга хэмжээг зохион байгуулсан хороонд сайхан тааламжит цаг үетэй давхцуулан бие биетэйгээ харилцах боломж олгосон явдалд талархлаа илэрхийлцгээв.

Эх сурвалж: Халимагийн Бүгд Найрамдах

Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны