Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Москвад болсон Глинкийн нэрэмжит уралдаанд монголын дуучид тэргүүн болон удаах байруудад шалгарлаа

02.02.2012 00:12
Өчигдөр үдэш орой Москвагийн Хөгжмийн их сургуулийн их танхимд Глинкийн нэрэмжит XXIV дэхь Олон улсын хөгжмийн уралдааны эцсийн шатны шалгаруулалт боллоо. Уралдаан Гала-концертын хэлбэрээр болсон юм. Тэмцээний дүн 14-15 ны шилжих шөнө гарлаа. Глинкийн нэрэмжит XXIV дэхь удаагийн Олон улсын уралдааны Ирина Архиповагийн нэрэмжит Гран-при шагналыг энэ удаа олгохгүйгээр шийдвэрлэжээ. Эрэгтэй дуучдын нэгдүгээр байрын шагналыг Монголын баритон Ганбаатарын Ариунбаатар авчээ. Эмэгтэй дуучдын нэгдүгээр байрын шагналыг олгосонгүй.

Эрэгтэй дуучдын хоёрдугаар байрны шагналыг бас монголын дуучин Энхболдын Анхбаяр хүртлээ. Эмэгтэй дуучдын хоёр дугаар байрны хоёр шагналыг оросын дуучин меццо-сопрано Ирина Рейнард, Ирина Костина нар хүртлээ. Глинкийн бүтээлүүдээс чадварлаг дуулсан уралдааны тусгай шагналыг оросын тенор Дмитрий Турнов /Москва/ хүртлээ. Харин Рахманиновын бүтээлүүдээс чадварлаг дуулсан шагналыг Э.Анхбаяр бас хүртлээ. 1975 оноос хожуугүй бичигдсэн орчин цагийн уран бүтээлүүдээс дуулах тусгай шагналыг Монголын дуучин Жаргалсайханы Бямбажав хүртлээ. Глинкийн нэрэмжит Олон улсын нэрэмжит XXIV удаагийн хөгжмийн наадамд ТУХН, Герман, Хятад, Хорват болон бусад орнуудын зуу гаруй дуучид оролцсон юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Оросын ардын жүжигчин Владислав Пьявко тэргүүллээ.

Глинкийн нэрэмжит олон улсын хөгжмийн XXIV удаагийн уралдаанд оролцогчдын шагнал гардуулах ёслол өнөөдөр Москвагийн "Архиповский салонд" болно.


http://mongolian.ruvr.ru
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны