Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Монгол Улсын Хэлний боловсролын сургуульд ойн хүндэтгэлийн ёслол болов

20.01.2012 00:02
Нэгдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотноо Шинжлэх ухаан, технологийн Их сургулийн Хэлний боловсролын сургуулийн үүсч хөгжсний 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Уг сургууль нь 60-аад он буюу суурь нь тавигдаж эхэлсэн үед их сургуульдаа гадаад хэлний цорын ганц тэнхим болох орос хэлний тэнхимийн бааз сууринд тулгуурлан үүсч хөгжсөн түүхтэй. Тухайн үед оросын багш, сурган хүмүүжүүлэгчдийн тогтоосон уламжлалыг одоог хүртэл нандигнан хадгаласаар байна. Монголын орос хэлний багш нар ОХУ-ын янз бүрийн сургуулиудтай тогтоосон найрсаг халуун дотно харилцааг ямагт дэмжиж, Орос Улсад очиж хэлнийхээ мэргэжлийг дээшлүүлэх чин эрмэлзэлтэй ажилладаг юм. Сургуулийн ойд зориулсан Баярын хурал дээр Монгол Улсын үндэсний боловсрол үүсч хөгжихөд Орос Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн олонтай дурдаж байсан билээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь ОШУСТ нь Их Сургуулийн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчдийн Монголын үндэсний боловсон хүчийг бэлтгэх үйлсэд оруулсан үлэмж их хувь нэмрийг өндрөөр үнэлэн, ах дүүгийн барилдлагаатай манай хоёр ард түмний найрамдал, харилцан хүндэтгэх харилцааг бататган хөгжүүлэх хамтын ажиллагаа цаашид ч хөгжин дэлгэрэх болно гэдэгт бат итгэлтэй байгагаагаа илэрхийлэв.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын атташе Ольга Ракшаева их дээд сургуулийн хамт олон дотороос олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан зургаан багшид ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Самойленко В.В. нэрийн өмнөөс талархалын бичиг гардуулав.
Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн
Михайлов Е.Г. Их сургуулийн удирдлагад хандан мэндчилгээг уншиж гардуулав, мөн Хэлний боловсролын сургууль, орос судлалын тэнхимд дургалын зүйл гардуулав. Орос хэлний тэнхимийн олон багш нар ОШУСТ-ийн үнэт зүйлсээр шагнуулав.
Ойн баярын ёслолд Япон, Солонгос , Хятад Улсын Элчин сайдын яамдуудын төлөөлөгч нар оролцов.
Уг арга хэмжээг Монгол улсын телевиз, ОНМ хэвлэлээр өргөн нэвтрүүлсэн юм.


http://mng.rs.gov.ru/
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны