Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

2011-2015 онд хэрэгжүүлэх "Орос хэл" холбооны зорилтод хөтөлбөр хэрэгжиж байна.

23.01.2012 23:43
Нэгдүгээр сарын 23-нд ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан сургалт арга зүй, утга зохиол, сурах бичгийг Монгол Улсын Их Сургуульд шилжүүлэх ёслол боллоо. Энэхүү үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч түүнд Монгол Улсад суугаа Орос Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Виктор Самойленко оролцлоо. Монгол талаас уг ёслолд МУИС-ийн ректор, профессор Санжбэгзийн Төмөр-Очир, сургуулийн профессор багш нарын төлөлөгчид оролцлоо.

Элчин сайд, МУИС ректор нар хэлсэн үгэндээ орос монголын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд өндөр үнэлэлт өгч , уг ёслол орос хэл, утга зохиолын багш - монголын мэргэжилтнүүдийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв. С.Төмөр-Очир материал шилжүүлэн хүлээлгэн өгсөнд талархал илэрхийлэв.
Орос тал нийт 5000 АНУ долларын үнэтэй 350 хувь нэр бүхий товхимолыг шилжшүүлсэн билээ. Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Михайлов, МУИС-ын Гадаад хэл орон судлалын дээд сургуулийн захирал, профессор Доржийн Бадмаанямбуу нар монголын талд ном товхимол бэлэглэн шилжүүлэх тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг ёслол төгөлдөр зурлаа.
Сүүлийн хэдэн арван жилийн дотор Монгол Улсын сургуулиудад сургалтын ном товхимол ирж байгаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм. Үүнээс болж сурах бичиг, сургалт арга зүйн номны хурц хомсдол бие болсон юм. Тэгээд орос хэл, утга зохиолын салбарын мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэж байгаа МУИС-ын Слав судлалын тэнхимд энэхүү номыг хаягалан илгээж байгаа нь ч тохиолдолын зүйл биш юм. Өнөөдөр энэ мэргэжлээр тус их сургуульд 72 оюутан суралцаж байна. Энэ тэнхим тус орны хамгийн ууган нь бөгөөд тэртээ хол 1942 онд Зөвлөлт Холбоот Улсын идэвхтэй дэмжлэг туслалцааны дор байгуулагдсан билээ. Тэнхимийн багш нар оросын багш нарын уламжлалыг нандигнан хадгалаж, Орос Улсын төрөл бүрийн сургуулиудтай нягт холбоотой ажиллаж байна.
Уг арга хэмжээ нь монголын олон нийтийн хэвлэл ("Зууны мэдээ", "Өнөөдөр", "Монголия Сегодня", "Ардчилал" сонин, "Монцамэ" агентлаг, "Аист Монголиа", MNB телевиз)-ийн анхаарлыг татаж чадсан юм.


http://mng.rs.gov.ru/mn/node/1396
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны