Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Бауманы Техникийн их сургууль дэлхийн тэргүүний их сургуулийн жагсаалтад орлоо

24.10.2011 15:51
QS World University Rankings агентлагаас бэлтгэсэн дэлхийн 700 тэргүүлэх их сургуулийн жагсаалтад ОХУ-ын 13 их сургууль багтжээ. Эхний 300 их сургуулийн тоонд Москвагийн их сургууль, Санкт Петербургийн их сургуулиуд 112 ба 251 дүгээр байранд тус тус багтжээ.

Бауманы Техникийн их сургууль энэ жил анх удаа энэ жагсаалтад шууд 379-р байранд оржээ. "Энэ жагсаалтанд анх удаа орж байгаа их сургууль нь гол төлөв 500-600 хооронд ордог бол харин Бауманы Техникийн их сургууль анхныхаа удаа шууд 379 дугаар байр эзэлсэн нь манай байгууллагын бүх ажилтнуудын анхаарлыг татсан зүйл болсон" гэж Төв болон Зүүн Европын болон Төв Азийн QS бүсийн захирал Зоя Зайцева мэдэгджээ.

Оросын их сургуулийн бас нэгэн амжилт бол ОХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон улсын Харилцааны их сургууль өнгөрсөн жил уг жагсаалтын хамгийн сүүлд орж байсан бол энэ жил шууд 200 байрыг алгасч, 389 дугаар байранд орсон явдал юм.


Уралын Холбооны улсын их сургууль өнгөрсөн жил өөр сургуультай нэгдсэн хэдий ч 501-550 байрнаас шууд 100-гаар дэвшсэн байна. Анх удаа шалгуурыг давж энэ жагсаалтад Ард түмний найрамдлын их сургууль, Томск хотын Политехникийн их сургууль, Алтайн Улсын их сургууль, Н.И.Лобачевын нэрэмжит Нижегородын Улсын их сургууль багтжээ.

Энэ жагсаалтыг бэлтгэгчид уламжлал ёсоор их сургуулийг боловсролын хүрээнд эзэлсэн байр суурь, их сургуулийн багш эрдэмтдийн нийтлэлийн ишлэл татсан байдал, профессор багш, оюутны харьцаа, төгсөгчид ажил эрхлэгчдийн харьцаа, гадаадын профессор багш, оюутны харьцангуй тоо зэрэг 6 үндсэн шалгуурыг хэрэглэн зохиожээ.

Эх сурвалж: Фонд "Русский мир"
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны