|
|
Унаа тээвэр
 |
|
Орост европын бусад орнуудын адил нийтийн тээврийн хэрэгсэл сайн хөгжсөн. Хэрэв та өөрийнхээ явах чиглэл маршрутыг урдчилан сайн мэдэж байгаа бол автобус, троллейбус, трамвайгаар хотын аль ч чиглэл рүү зорчиж болно. Хотын нийтийн тээврийн хэрэгслүүд нь заасан, тогтсон буудлуудад заавал зогсож үйлчилдэг. Дүрэм ёсоор тусгай самбар дээр ( автобусыг "А" үсгээр, трамвай болон троллейбусыг "Т" үсгээр тэмдэглэж тээврийн хэрэгслийн явах чиглэлийн дугаарыг бичсэн байдаг. |
Хотын тээврийн хэрэгсэл нь өглөө 5.30-аас шөнийн 0.00 хүртэл ажилладаг. Хамгийн боломжийн унаа бол метро (метро нь Оросын хамгийн том хотууд Москва, Санкт-Петербург, Нижный Новгород, Новосибирск, Казаньд байдаг)
Хотын тээврийн хэрэгслийн үнэ тариф нь Оросын янз бүрийн хотуудад өөр өөр байдаг. Нэг удаа зорчих үнэ 10 - 25 рубль.
Сүүлийн үед хотын иргэд маршрутын такси их хэрэглэдэг болсон (тэднийг "маршрутки" гэдэг). Энэ төрлийн тээврийн хэрэгсэл нь ойр ойрхон явж зорчигчдын хүсэлтээр товолсон буудлууд дээр зогсож үйлчилдэг. Нэг удаа зорчих үнэ нь зорчих зай чиглэлээс хамаарч 20-80 рублийн хооронд хэлбэлздэг.
Хэрэв Та зорчих гэж байгаа газраа түргэн очих шаардлагатай бол, такси дуудаж болно. Энэ нь шар, хар эсвэл цагаан өнгөөр "шатрын хөлгийг" машины хаалга дээр зурж "ТАКСИ" гэж бичсэн суудлын машин байдаг. Таксиг утсаар дуудаж болно. Таксины үнэ тариф нь явах зайнаас хамаардаг ба жолоочийн хажууд байгаа тоолуурын заалт дээр рублээр гардаг.
Үүнээс гадна албан ёсоор бүртгэгдээгүй хувийн машинууд байдаг, тэднийг ("частники") буюу хувийнхан гэдэг ба тэдгээр нь хүн тээх зөвшөөрөлгүй байдаг.
Анхаар! Та бүхэнд албан ёсны бүртгэлгүй таксигаар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ танд аюултайг анхааруулж байна.
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Унаа тээвэр</a>
|
|