|
Урилга бүрдүүлэх журам
Гадаад иргэний ОХУ-д орох зөвшөөрлийн урилга нь ОХУ-ын Гадаад Явдлын Яамнаас олгогдох ба мөн Улсын Цагаачлалын Алба ба сургууль мэргэжлийн байгууллагын байрлах орон нутгийн байгууллагуудаас олгогдож болно.
Урилга нь сургалтын байгууллагын өргөдлийн үндсэн дээр олгогдоно. Сургалтын байгууллага нь сургалтандаа урьсан гадаад иргэний талаархи доорхи мэдээллийг зайлшгүй авсан байх шаардлагатай:
- Овог, нэр, дагалдах нэр (хэрэв байвал) - орос ба латин цагаан толгойн үсгээр бичих;
- Иргэншил (харъяалал);
- Төрсөн улс, төрсөн газар;
- Байнга оршин суудаг улс (оршин суудаг улс ба бүс аймаг);
- Байнгын оршин суух улсад буй ажлын газар эсвэл сурдаг сургуулийн нэр, хаяг;
- Өөрийг нь батлах баримтын сери ба дугаар, түүний олгосон огноо ба хүчинтэй хугацаа (тус баримтын хуулбар шаардагдана);
- Виз авах газар (ОХУ-ын консулын газрын гадаадад байрладаг улс ба хот).
Сургуулийн байгууллага нь өргөдөл гаргахаас гадна гадаад иргэний сурах хугацаанд түүний эрүүл мэнд, байр ба эдийн материаллаг баталгааг баталгаажуулсан захидал маягаар гаргана.
Урилгын бланк нь ПВС-2 серитай бөгөөд долоон тоот дугаартай.
Бэлэн урилга нь есөн тэмдэгт дугаартай, зүүн доор өнцөгт "Гадаад баримтанд" гэх тамгаар батлагдсан байна.
ОХУ-д гадаад улсын иргэд ба иргэншилгүй этгээдүүдийг оруулах урилгыг зохион байгуулах дүрэм нь 2007 оны 10 сарын 08-ны ОХУ-ын Засгийн Газрын N655 дугаарын Тогтоолоор батлагдсан
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Урилга бүрдүүлэх журам</a>
|
|