|
|
Яагаад заавал Орос гэж?
Таны ирээдүй бол таны хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. ОХУ-д боловсрол олж авах гэдэг бол таны ирээдүй билээ. Энэ нь ирээдүйтэй олон тооны мэргэжлүүд, өвөрмөц туршлага, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн диплом юм. Дэлхий дээр ОХУ-аас өөр боловсролын бичиг баримт хүлээн зөвшөөрөлцөх талаар олон улсын олон тооны гэрээ байгуулсан улс орон байхгүй.
Орост байгалийн шинжлэл, инженерийн боловсрол нь дэлхийн шилдэгт тооцогддогийг итгэлтэй хэлж болно. Орос улс математик, хими, геологи, эмч болон бусад олон салбарт мэргэжилтэн бэлтгэхдээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. Оросын их дээд сургуулиудаас дэлхийн тэргүүлэх их сургуулиудтай тогтоосон байнгын хамтын ажиллагаа, Оросын их сургуулиудыг байгалийн шинжлэл, инженерийн мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ гадаад орнуудад их байдаг зэрэг нь үүний баталгаа болно. Манай төгсөгчдөд, тэр ч байтугай оюутнуудад хамгийн ашигтай ажлын нөхцөл олгодог бөгөөд Оросын их дээд сургуулиудын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээл өрсөлдөх чадвар сайтай байдаг.
Оросын дээд сургууль төгсөгчид нь мэргэжлийн өргөн мэдлэг, гүнзгий суурь боловсролын бэлтгэлтэй байдгаараа ялгарч байдаг.
Оросын дээд сургуулиуд нь их сургуулиудын байгалийн шинжлэх ухааны факультеттай ойр хөгжиж ирсэн нь сургалтын онолын түвшинг дээшлүүлж, нэвтэрхий тольны мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн юм. Суурь боловсролын гүнзгий бэлтгэл нь төгсөгчдөд шинэ өндөр технологи бүтээх суурь болж мэргэжлийнхээ салбарт амжилтанд хүрэх, ажлынхаа чиглэлийг хялбархан солих боломжоор ханган нийгмийн хамгаалалтаа дээшлүүлж амжилтанд хүргэдэг.
"Техникийн боловсролын гол асуудлыг шийдэхэд Орос улс бүрэн амжилт олсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм байхад АНУ-д ямар ч өөр систем хэрэглэх шаардлагагүй" гэж америкийн инженерийн шилдэг сургуулийн анхны ерөнхийлөгчдийн нэг Жон Рункл хэлснийг энд дурдахад илүүдэхгүй биз ээ.
Дэлхийн хөгжмийн урлагийн шилдэг их сургуулиудын төлөөлөгчид оролцсон Хөгжмийн боловсролын асуудлаар 2005 онд болсон олон улсын бага хурлын төгсгөлийн бармт бичигт оросын хөгжмийн боловсролын түвшин нь дэлхийд хамгийн дээд түвшин болохыг тэмдэглэсэн. Олон улсын их сургуулиудын холбооны тэргүүн Эдди Тульп (Голландия) хэлэхдээ оросын хөгжмийн боловсрол бол баялаг уламжлалтай бөгөөд байнга хөгжиж байдаг. Орос улс бусад оронд сайн үлгэр жишээ болох өөрийн хөгжмийн боловсролын системээрээ бахархах хэрэгтэй гэжээ.
Бүх энэтхэгийн анагаах ухааны шалгалтын асуудал эрхэлсэн байгууллага AIPPG -ын сайт (http://www.aippg.com) дээр "Орос орон гадаадад сурах хүсэлтэй оюутнуудын сурах дуртай газар үргэлж байсан" гэжээ.
Оросын дээд сургууль төгсөгчдийн дотор ерөнхийлөгч, парламентын тэргүүн, сайд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, нэрт эрдэмтнүүд дэлхийн бараг бүх оронд бий.
Яагаад жил бүр 100 мянгаас доошгүй гадаадын оюутан Орос улсыг сонгон сурч, 50 мянга орчим оюутан гадаадад байгаа оросын их дээд сургуулиудын салбарт суралцаж байгааг энэ хэдхэн үгээр тайлбарлаж болно.
Холбооны улсын Боловсролын агентлагаас энэхүү матриалыг бэлтгэв.
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Яагаад заавал Орос гэж?</a>
|
|