Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română








Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Орост хэн сурч болох вэ?

Ерөнхий боловсролын сургалтын байгууллага (сургууль)ОХУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа, тухайн түвшний боловсрол авах эрх бүхий бүх иргэд суралцаж болно. Орон нутгийн боловсролын байгууллагууд дүрвэгчид болон аргагүйн эрхэнд нутаг шилжин суурьшсан иргэдийн бүх хүүхдийг хяналтандаа авч ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сургах асуудлыг хангах ёстой. Гадаадын иргэдийн хүүхдийг төрийн болон орон нутгийн боловсролын байгууллагад элсүүлэн сургах журмыг тухайн байгууллагын эрх баригчид тогтооно.

Орон нутгийн эрх баригчид тухайн орон нутагт амьдарч байгаа бүх иргэдэд өөртөө илүү тохиромжтой ерөнхий боловсролын сургалтын байгууллага (сургууль) -ийг сонгох эрхийг хангана. ("Боловсролын тухай" ОХУ-ын хуулийн 31-р заалт)

Зохих баримт бичигтэй, орос хэл тааруу эзэмшсэн хүүхдэд сурч байсан хөтөлбөрийг нь харьцуулах боломжтой бол  урдчилсан ярилцлагын дараа ерөнхий боловсролын байгууллагын харгалзах ангид орох эрх олгоно. 

Харгалзах бичиг баримтгүй бол 5-7 ангид суралцагчдаас орос хэлний болон математикийн хичээлийн түвшин, 8-10- ангид орос хэл, математик, физик, химийн хичээлээр түвшинг тус тус тогтоож, харгалзах ангид суралцах боломжтой эсэхийг тогтооно.

Улсын (төгсөлтийн) аттестатийн шалгалтанд ерөнхий суурь ба (бүрэн) дунд ерөнхий боловсролын хөтөлбөрийг эзэмшсэн ерөнхий  боловсролын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан бүх хичээлээр жилийн эцсээр хангалттай дүн үзүүлсэн, шилжин суурьшсан иргэдийн 9, 10, (12) -р ангийн сурагчдыг орохыг зөвшөөрнө. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан нэг хичээлд хангалтгүй дүнтэй сурагчийг улсын (төгсөлтийн) аттестатийн шалгалтанд орохыг зөвшөөрч болох ба тухайн хичээлийн шалгалтыг заавал өгөх ёстой.

Ийм хүүхдүүдэд 9-р ангид нь орос хэлний төгсөлтийн шалгалтыг эх хэл (орос хэл биш) дээр сургалт явуулдаг сургуулийн сурагчдын нэг адил зөв бичгийн дүрмийн даалгаваргүй найруулан бичлэгийн хэлбэрээр явуулдаг.

Ийм хүүхдүүдэд 11-р ангид нь орос хэлний төгсөлтийн шалгалтыг зохион бичлэг хэлбэрээр явуулдаг. Шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд эх хэл (орос хэл биш) дээр сургалт явуулдаг сургуулийн сурагчдын нэг адил сэдвээр зохион бичлэг хийлгэж болно.

Шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүд суурь ба ерөнхий дунд (бүрэн) боловсролын аттестатыг экстернат хэлбэрээр авч болно. Аттестатын шалгалтаас 3-аас доошгүй сарын өмнө экстернат бүхий ерөнхий боловсролын сургалтын байгууллагын удирдагч (сургуулийн захирал) -д өргөдөл гаргах бөгөөд завсрын аттестатын үр дүнгийн тухай тодорхойлолтыг хавсаргана.

Беларус, Кыргыз, Казахстан, Тажикстан, тодорхой иргэншилгүй хүмүүс, гадаад оронд амьдарч байгаа нутаг нэгтэн нараас тодорхой тооны хүмүүсийг Оросын иргэдийн нэгэн адил нөхцөлөөр Оросын Холбооны улсын их сургууль, институт, академиудад мэргэжлийн дээд боловсролын үндсэн хөтөлбөрт элсүүлдэг. Элсэлтийн хяналтын тоог ОХУ-ын Засгийн газраас тогтооно. (ОХУ-ын Засгийн газрын 2008 оны 8 сарын 25-ны өдрийн 638 тоот тогтоолыг үз).



ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУРАЛЦАХ ЗОРИЛГООР ИРСЭН ГАДААДЫН ИРГЭДИЙГ ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА (ИХ СУРГУУЛЬ, ИНСТИТУТ, АКАДЕМИ)-Д ХҮЛЭЭЖ АВАХДАА:

- Олон улсын гэрээний дагуу,

- элсэлтийн хяналтын тооны хүрээнд ОХУ-ын Холбооны улсын боловсролын агентлагаас олгосон эрхийн бичгийн дагуу,

- Дээд боловсролын байгууллага (их сургууль, институт, академи)-ын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөртөй орон тоон дээр элсүүлж болно. Энэ тохиолдолд орон тоо нь лицензээр, элсүүлэх нөхцөл нь үйлчилж байгаа журмаар тодорхойлогдоно.

Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр бий болсон улс орнуудад амьдарч байгаа хүмүүс Оросын их сургууль, институт, академи-д төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа орон тоонд уралдаант шалгалтын үндсэн дээр өрсөлдөн орж болно. Энэ тохиолдолд элсэлтийн журам нь тухай дээд сургуулийн элсэлтийн дүрмээр тодорхойлогдоно.

Гадаадын иргэдийг оросын их сургууль, институт, академид элсүүлэх талаар байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийн тухай Оросын Боловсрол, Шинжлэх ухааны  яамнаас их дээд сургуулиудад жил бүр мэдээлж байдаг.

Беларус ба Орос улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх хорооны 1996 оны 4 сарын 11-ны өдрийн 1 тоот тогтоолын дагуу Беларус улсын иргэд боловсролын байгууллага, аспирантурт элсэхдээ ОХУ-ын иргэдийн нэг адил тэгш эрхээр хангагддаг.

Өнөөдрийн байдлаар боловсролын бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг Гүрж, Узбекистан, Балтийн орнуудаас бусад хуучин ЗХУ-ын бүх Бүгд найрамдах улсуудтай  байгуулсан байна.

Оросын Холбооны улсын Боловсролын хяналтын газраас ОХУ-тай боловсролын бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээртэй ТУХН-ын улсуудын жагсаалт бүхий мэдээллийг жил бүр гаргадаг. Эдгээр улсад олгосон ерөнхий боловсролын бичиг баримттай хүмүүс бичиг баримтаа тусгайлан хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй бөгөөд  ерөнхий боловсролын тухай үндэсний бичиг баримтынхаа эх хувийг, нотариатаар батлуулсан орос хэл дээрх орчуулгын хамт элсэлтийн коммист өгнө.

2009 оны 7 сарын 9-ны өдрийн мэдээлэлд "Ерөнхий суурь буюу ерөнхий (бүрэн) дунд  боловсролын тухай Оросын бичиг баримтад харгалзах Азербайжан, Армен, Беларус, Казахстан, Кыргызтан, Молдов, Тажикстан, Украин, Туркменистан болон Авхаз, Өмнөд Осетийн боловсролын байгууллагаас олгосон төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын   бичиг баримтуудыг Оросын их дээд болон, тусгай дунд боловсролын сургуулиудад хүлээж авна. Энэ тохиолдолд тэдгээрийг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хүлээн зөвшөөрсөн тусгай бичиг баримт шаардлагагүй" гэжээ. 

Дээр дурдсан боловсролын тухай бичиг баримтуудыг орос хэл дээрх орчуулгын хамт хүлээж авна. Баримт бичгийн орчуулгыг оросын нотариатаар, эсвэл боловсролын бичиг баримт олгосон улсад суугаа Оросын консулын газарт, эсвэл ОХУ-д суугаа боловсролын бичиг баримт олгосон улсын консулын газарт баталгаажуулж болно.

Казахстан, Кыргызстанд 4 жилийн сургалтаар мэргэжилтэн цол олгосон дээд боловсролын тухай дипломыг  түүнийг олгосон байгууллага нь тогтоосон шалгуурыг хангаж байвал (Беларус, Казахстан, Кыргызстан, ОХУ)-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу эдгээр улсын нутаг дэвсгэр дээр дээд боловсролоо үргэлжлүүлэхэд нь хүлээн зөвшөөрдөг. Үүний нэг адил Казахстан, Кыргызстанд олгосон бакалаврын диплом, Орост олгосон, бакалаврын зэрэг хүртээснийг гэрчлэх мэргэжлийн дээд боловсролын дипломыг Беларус, Казахстан, Кыргызстаны нутаг дэвсгэр дээр ажилд орох, дээд боловсролоо үргэлжллүэхэд хүлээн зөвшөөрдөг.

Беларуст олгосон, мэргэжилтний эсвэл гүнзгийрүүлсэн сургалттай мэргэжилтний зэрэг хүртээсэн дээд боловсролын тухай диплом,  Казахстанд олгосон, мэргэжилтний зохих зэрэг хүртээсэн дээд боловсролын тухай диплом, Кыргызстанд олгосон, 5 жилээс багагүй хугацааны сургалтаар мэргэжилтний зохих зэрэг хүртээсэн дээд боловсролын тухай диплом, ОХУ-д олгосон, мэргэжилтний зохих зэрэг хүртээсэн мэргэжлийн дээд боловсролын тухай дипломыг Беларус, Казахстан, Кыргызстан, ОХУ-д хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв боловсролын баримт бичиг олгосон байгууллага нь боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх байгууллагаас тогтоосон шалгуурыг хангаж байвал ийм бичиг баримт нь боловсролоо цаашид үргэлжлүүлэх, тухайлбал, аспирантурт, мэргэжлийн зэрэг, чиглэлийн дагуу ажилд ороход адил тэнцүү эрхтэй байна.

Гадаадын иргэдийг оросын их сургууль, институт, академид, ОХУ-ын иргэдийг гадаадын боловсролын байгуулагад  сургах, бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх ажлыг боловсролын байгууллага, холбоо, боловсролын удирдах байгууллага, бусад хуулийн этгээд, ОХУ-д мөрдөж байгаа олон улсын гэрээний дагуу хувь хүнтэй байгуулсан шууд гэрээний дагуу явуулна.


Энэ сэдэвт хамаарах бичиг баримтууд:

- 2004 оны 4 сарын 16-нд Чолпон-Ата хотод гарын үсэг зурж, 2006 оны 6 сарын 3-наас ОХУ-д хүчин төгөлдөр болсон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын иргэдэд тухайн улсын иргэдэд олгодог нөхцлийн дагуу ерөнхий боловсролын байгууллагаар үйлчлэх, ерөнхий боловсролын байгууллагын суралцагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн хамгаалалтын тухай хэлэлцээр

- 1997 оны 1 сарын 17 -д Москва хотноо гарын үсэг зурж, 2001 оны 6 сарын 19 -нд ОХУ-д хүчин төгөлдөр болсон Тусгаар улсуудын Хамтын нийгэмлэгийн хүрээнд (ерөнхий) боловсролын нэгдсэн орон зай бий болгох талаар хамтран ажиллах хэлэлцээр

- 1997 оны 1 сарын 17 -д Москва хотноо гарын үсэг зурж, гарын үсэг зурсан мөчөөс хүчин төгөлдөр болсон Насанд хүрэгчдийн боловсрол, мэдлэг түгээх салбарт хамтран ажиллах  хэлэлцээр

- 1992 оны 5 сарын 15 -нд Ташкент хотноо гарын үсэг зурж, гарын үсэг зурсан мөчөөс хүчин төгөлдөр болсон, түүнээс хойших 5 жил тутам автоматаар сунгагадах Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр

- 2004 оны 9 сарын 15 -нд Астана хотноо гарын үсэг зурсан, дунд (ерөнхий) боловсрол, мэргэжлийн анхан шатны болон (тусгай) дунд боловсролын тухай бичиг баримтыг дүйцүүлэх, харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр

- 1998 оны 11 сарын 24 -нд Москва хотноо гарын үсэг зурсан, (2005 оны 2 сарын 26-нд  өөрчлөлт оруулсан) боловсрол, эрдмийн зэрэг, цолны тухай бичиг баримтыг дүйцүүлэх, харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр

- 2001 оны 9 сарын 28 -нд гарын үсэг зурж, 2002 оны 3 сарын 12 -нд ОХУ-д хүчин төгөлдөр болсон дээд боловсролын байгууллагын салбарыг Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудад байгуулах, ажиллуулах журмын тухай хэлэлцээр

- 2000 оны 11 сарын 30 -нд Минск хотноо гарын үсэг зурж, 2001 оны 5 сарын 21 -нд ОХУ-д хүчин төгөлдөр болсон радиоэкологи, радиацийн аюулгүй байдал, радиобиологи, түүнтэй уялдаатай мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр

Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href="">Орост хэн сурч болох вэ?</a>
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2012 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны