|
|
Мэргэжлийн дээд боловсролын төрийн сургуулиудад гадаадын оюутан болон гадаадад байгаа нутаг нэгтнүүдийг элсүүлэх хяналтын тоо
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Орост суралцахаар ирж байгаа гадаадын оюутан, гадаадад амьдарч байгаа нутаг нэгтнүүдэд зориулсан мэдээллийг энэ хэсгээс үзэж болно. Харин оросын их дээд сургууль, институт, академи болон бусад сургалтын байгууллагад төлбөр төлж элсэж байгаа оюутан энэ бүлэгтэй танилцахгүй байж болно.
ОХУ-ын Засгийн газрын 2008 оны 8 сарын 25-ны өдрийн 638 тоот тогтоолын дагуу Холбооны улсын төсвийн тэтгэлгээр төрийн их дээд, мэргэжлийн дунд боловсролын сургуульд суралцахаар ирж байгаа гадаадын иргэд, гадаадад амьдарч байгаа нутаг нэгтнүүдийн нийт тоо нь жилд 10 мянгаас хэтэрч болохгүй. Энэ тоо сургалтын хугацаа, түвшин, төрлөөс үл хамаарна.
Гадаадын иргэд, гадаадад амьдарч байгаа нутаг нэгтнүүдийг Оросын их дээд, мэргэжлийн дунд сургуулиудад элсүүлэн суралцуулах зорилго нь Олон улсын гэрээний үндсэн дээр гадаад орнуудад үндэсний боловсон хүчин бэлтгэхэд туслахад оршино. Ийм тэтгэлэгт хамрагдсан гадаадын оюутнууд сургалтын бүх хугацаандаа сургалтын амжилтаас үл хамааран улсаас тэтгэлэг авч, төрийн төсвийн тэтгэлэгээр суралцаж байгаа ОХУ-ын иргэдийн нэг адил нөхцөл бүхий оюутны байраар хангагдана.
Гадаадын иргэд болон гадаадад амьдарч байгаа нутаг нэгтнүүдийн сургалттай холбоотой зардал, тэдний тэтгэлэг зэргийг элссэн төрийн өмчийн их дээд сургууль, академийг харьяалж буй яам болон төрийн байгууллагаас хариуцна. Харин санхүүжилтийн хэмжээ нь тухайн санхүүжилтийн жилд (төлөвлөгөөт хугацаанд) боловсролд зориулж төлөвлөж холбооны улсын төсөвт тухайн яам, төрийн байгууллагаас тусгасан хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогдоно.
Гадаадын иргэд, гадаадад амьдарч байгаа нутаг нэгтнүүдийг төрийн өмчийн их дээд, мэргэжлийн дунд сургуулиудад төрийн зардлаар (ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр) элсүүлэн суралцуулах асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн Холбооны агентлаг хариуцдаг.
Дараах мэдээллийг үз
2010/2011 оны хичээлийн жилд улсын аккредитаци бүхий мэргэжлийн дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг элсүүлэх журам (Боловсрол, ШИнжлэх ухааны Яамны 2009 оны 5 сарын 26-ны өдрийн 841 тоот тушаал)
2010 онд Холбооны улсын төсвөөр мэргэжлийн дээд боловсролын төрийн байгууллагад гадаадын иргэдийг элсүүлэх төлөвлөгөө
2010 онд Холбооны улсын төсвөөр мэргэжлийн дээд боловсролын төрийн байгууллагад ТУХН, Балтийн орнуудын иргэд болон гадаадад амьдарч байгаа нутаг нэгтнүүдийг элсүүлэх төлөвлөгөө
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Мэргэжлийн дээд боловсролын төрийн сургуулиудад гадаадын оюутан болон гадаадад байгаа нутаг нэгтнүүдийг элсүүлэх хяналтын тоо</a>
|
|