Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Мэргэжлийн дээд болон дунд боловсролын төрийн байгууллагад гадаад орны иргэдийг холбооны төсвийн тэтгэлэгт хамруулан элсүүлэх журам

1. Гадаадын иргэдийг ОХУ-ын төрийн өмчийн мэргэжлийн их, дээд болон дунд сургуулиудад Засгийн газар хоорондын гэрээ  Боловсрол Шинжлэх ухааны яам болон харьяалалдаа сургууль бүхий бусад яамд, төрийн байгууллагуудаас гадаадын орнуудын боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр элсүүлнэ.

2. Оросын Боловсрол, Шинжлэх ухааны яамны Олон улсын хамтын ажиллагааны департаментаас боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн яам хоорондын комисстой тохиролцсны үндсэн дээр гадаадын иргэдийг элсүүлэх төлөвлөгөө, яамдын харьяаллаас үл хамааран боловсролын байгууллагуудад гаргасан хуваарийн төслийг Боловсрол, Шинжлэх ухааны удирдлагад жил бүрийн 5 сарын 1-ний өмнө оруулж танилцуулдаг. Элсэлтийн төлөвлөгөөг харьяалалдаа сургалтын байгууллагатай (яам, төрийн байгууллагууд), гадаад орнуудад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамдын саналын дагуу бэлтгэдэг.

3. ОХУ-ын мэргэжлийн дээд болон дунд боловсролын байгууллагын бүх төрлийн сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтад гадаадын иргэдийг төрөөс олгох тэтгэлэгийн хүрээнд  бүртгэх ажлыг Боловсролын асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн эрхийн бичгийн дагуу явуулна.

3.1. Орос хэл эзэмшээгүй гадаадын иргэдийг тухайн сургуулийн бэлтгэл факультетад бүртгэнэ.Бэлтгэл факультетад суралцах хугацаа нэг жил байна.

3.2. Бэлтгэл факультетад гадаадын оюутнууд орос хэлнээс гадна цаашид суралцах мэргэжлээсээ хамаарч бусад хичээлүүдийг бас судална.

3.3. Хичээлийн жилийн эцэст төгсөлтийн шалгалт авна. Шалгалтаа амжилттай өгсөн оюутнууд бэлтгэл факультет төгссөн гэрчилгээ авах бөгөөд сонгосон мэргэжлийнхээ дагуу Боловсролын асуудал эрхэлсэн Холбооны агентлагаас заасан дээд, тусгай дунд сургуульд үргэлжлүүлэн суралцаж болно.

Бэлтгэл факультет төгссний дараа гадаадын оюутны суралцах хот, сургалтын байгууллагыг батлагдсан хуваарийн дагуу  оросын талаас мэдэгдэнэ.

3.4. Бэлтгэл факультетад цаашид харгалзах сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг эзэмшиж чадаагүй гадаадын оюутныг сургуулиас хасна.

4. Бакалаврын хөтөлбөрөөр боловсрол эзэмшихийг хүсэж байгаа гадаадын иргэн нь ерөнхий(бүрэн) дунд боловсролтой эсвэл мэргэжлийн дунд боловсролтой дүйцэхүйц дунд боловсрол эзэмшсэн байх ёстой.

Магистрантурт сонгосон мэргэжлээрээ бакалаврын түвшний боловсролтой хүмүүсийг элсүүлнэ.

Дээд сургуулийн аспирантурт дипломтай мэргэжилтэн юм уу эсвэл шинжлэх ухаан, соёл урлагийн ухаанаар магистрын түвшинд дээд боловсролтой гадаадын иргэдийг элсүүлж болно.

Оросын их дээд сургууль, институт, академи, мэргэжлийн дунд боловсролын байгууллагад элсэхийн тулд гадаадын иргэд дараахь багц материалыг бүрдүүлэх шаардлагатай.

а. Оросын боловсролын байгуулагад элсэх тухай орос хэл дээр бичсэн өргөдөл (өргөдөлдөө мэргэжлийнхээ нэрийг бүрэн заана)

b. боловсрол эзэмшсэн тухай баримт бичиг болон судалсан хичээлүүдийн нэрс, тэдгээр хичээлүүдийн шалгалтын дүн (оноо)  бүхий хавсралтын эх хувь буюу зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар, шаардлагатай бол боловсролын бичиг баримтыг дүйцүүлсэн тухай гэрчилгээ, хууль ёсны баримт бичиг

с. Боловсролын тухай гадаад орноос олгосон баримт бичиг, түүний хавсралт (хэрэв боловсролын бичиг баримт олгосон улсын хуулиар тийм хавсралт байх ёстой бол)- ын зохих журмын дагуу баталгаажуулсан орос хэл дээрх орчуулга;

Элсэгчийн биеийн байцаалт буюу ОХУ-д суугаа гадаад иргэний биеийн байцаалтын хуулбар

е.Холбооны улсын хуулийн 4-р заалтын хүрээнд хамрагдах гадаад оронд суугаа нутаг нэгтний иргэншлийн баталгаа болон биеийн байцаалт баримт бичгийн хуулбар.

f. Хэрэв гадаадын иргэн ОХУ-д орох визтэйгээр ирсэн бол орох визний хуулбар,

g. шаардлагатай тооны цээж зураг (гол төлөв 4х6 см-ийн хэмжээтэй 6 ширхэг цээж зураг)

Орос хэл дээрх бүх орчуулга нь орох визэн дээр заасан хүний овог нэр дээр хийгдсэн байна.

Бакалавр буюу дипломтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрт элсэж байгаа гадаадын иргэн улсаас олгосон ерөнхий (бүрэн) дунд боловсролын буюу мэргэжлийн дунд боловсролын баримт, эсвэл улсаас олгосон ерөнхий дунд (бүрэн) боловсролын буюу мэргэжлийн дунд боловсролын ОХУ-д дүйцүүлэн хүлээн зөвшөөрдөг баримт бичигтэй байх шаардлагатай.

Магистрын сургалтын хөтөлбөрт бакалаврын дипломтай, эсвэл мэргэжлийн дээд боловсролтой мэргэжилтний дипломтай, эсвэл мэргэжилтний дипломтай, эсвэл бакалаврын, эсвэл мэргэжлийн дээд боловсролтой мэргэжилтний, эсвэл мэргэжилтний тухайн улсаас олгосон ОХУ-д дүйцүүлэн хүлээн зөвшөөрдөг баримт бичигтэй гадаадын иргэдийг элсүүлнэ.

Аспирантурт элсэхэд дээрх материалууд дээр шинжлэх ухааны болон соёл урлагийн ухаанаар магистр хамгаалсан буюу мэргэжилтний түвшинд дээд боловсрол эзэмшсэн баримт бичгийн зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар, судалсан хичээлүүдийн нэрс, дүн (оноо)-гийн хуудас, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт(хэрэв бүтээлтэй бол)- ыг бүрдүүлэх хэрэгтэй.

Мэргэжил дээшлүүлэх сургалтанд ирж буй хүмүүс дадлагын ажлын хөтөлбөр (төлөвлөгөө)- тэй ирвэл зохино.

5. 2008 оны 8 сарын 25-нд ОХУ-ын Засгийн газар "Гадаадын улс орнуудтай боловсролын салбарт хамтран ажиллах тухай" 638 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу холбооны улсын харьяаллын мэргэжлийн дээд, дунд сургуулиудад сурч байгаа гадаадын оюутнууд сурлагын амжилтаас үл хамааран суралцах хугацааныхаа турш төрийн тэтгэлэгт хамрагдана. Түүнээс гадна гадаадын оюутнууд нь Холбооны улсын төсвийн тэтгэлгээр сурч байгаа ОХУ-ын иргэдийн нэг адил нөхцөл бүхий оюутны байраар хангагдах ёстой.

Гадаадын оюутан гэдэгт гадаадын иргэд болон гадаадад амьдарч байгаа нутаг нэгтнүүд багтана.

6. Сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэж, төгсөлтийн улсын аттестатчлалыг давсан гадаадын оюутанд боловсролын түвшинд нь харгалзах төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын  диплом олгож, (шинжлэх ухааны буюу соёл урлагийн ухаанаар бакалавр, эсвэл  шинжлэх ухааны буюу соёл урлагийн ухааны магистр, эсвэл дипломтай мэргэжилтэн) цол хүртээнэ.

Аспирантурыг амжилттай дүүргэж, диссертац хамгаалсан гадаадын аспирантуудад дэд эрдэмтний зэрэг хүртээж, дэд эрдэмтний төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын  диплом олгоно.

Докторын диссертац бэлтгэж, амжилттай хамгаалсан гадаадын докторантад шинжлэх ухааны докторын зэрэг хүртээж, шинжлэх ухааны докторын төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын диплом  олгоно.

Боловсрол, Шинжлэх ухааны Яамны 2009 оны 12 сарын 29-ны өдрийн 841 тоот тушаалаар батлагдсан "Улсын аккредитац бүхий мэргэжлийн дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх журам"-ыг үзээрэй.

Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href="">Мэргэжлийн дээд болон дунд боловсролын төрийн байгууллагад гадаад орны иргэдийг холбооны төсвийн тэтгэлэгт хамруулан элсүүлэх журам</a>
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны