|
|
Товч мэдээлэл
ОХУ-ын Хуулийн дагуу гадаадын иргэд, хилийн чанадад байнга амьдарч байгаа нутаг нэгтнүүд ОХУ-д боловсрол эзэмшиж болно. Оросын иргэн нутаг нэгтнүүд төрийн өмчийн боловсролын байгууллагад төсвийн орон тоон дээр Оросын бусад иргэдийн нэг адил үндсэн дээр элсэж болно. Уралдаант шалгалтаар төсвийн орон тоонд багтаагүй хүмүүс төрийн болон төрийн бус боловсролын байгууллагуудад төлбөр төлөх замаар суралцаж болно.
Түүнээс гадна Оросын Засгийн газар, Москва хотын Засгийн газар жил бүр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагуудад хамгийн авьяастай хүүхдүүдийг "ойрын" болон " алсын" орнуудаас элсүүлэн сургахад зориулан тэтгэлэг олгодог. Гадаад оронд байгаа Оросын Элчин сайдын яамдаас нутаг нэгнүүдийн байгууллагын зөвлөмжийн дагуу уралдаант шалгалтанд орсон элсэгчдэд тэтгэлэг олгодог. ТУХН, Балтийн орнуудад жил бүр явагддаг олимпиадын аваргуудад илүү давуу эрх эдэлдэг.
Оросын боловсролын хөтөлбөрөөр боловсрол олж авах өргөн боломжийг зайн сургалт олгодог. Зайн сургалтын сүлжээгээр, телевизээр хичээл заах арга ихээхэн хөгжиж байгаа бөгөөд электрон, мултимедиа сурах бичиг, компьютерийн сургах программууд, тэдгээрийг ашиглах арга зүйг боловсруулсан байна.
Оросын боловсролын системийн тухай болон бусад чухал мэдээллийг ОХУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайтад http://mon.gov.ru; http://www.ed.gov.ru/ болон "Гадаадын иргэдэд зориулсан Оросын боловсрол" хэмээх манай порталд байршуулсан.
Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href=" ">Товч мэдээлэл</a>
|
|