Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Оросын дээд болон дунд боловсролын байгууллагад элсэж буй гадаадын иргэдийн бэлтгэлийн түвшинд тавих шаардлага

Өнөөдөр мэргэжлийн дээд (их сургууль, институт, академи) -ын ба дунд (техникум, коллеж) - ын боловсролын байгууллагад гадаадын иргэдийг элсүүлэхдээ сургуульд элсэх нөхцөл гэсэн ойлголтыг өргөн хэрэглэх болсон. Сургуульд элсэх нөхцөл гэдэг нь янз бүрийн тест, шалгалт, ярилцлагаар залуучуудын авьяас чадварыг  шалгахгүйгээр эзэмшсэн мэдлэг чадвар дадлыг боловсролын баримт бичгийн үндсэн дээр үнэлэхийг хэлнэ. Сургуульд элсэх нөхцөл нь элсэгчийн боловсролын түвшний тухай баримт бичгийн албан ёсны үнэлгээнд тулгуурлан эрх зүйн зохих баримтаар тодорхойлогдож байдаг.

Ийм арга нь хилийн чанадад амьдарч байгаа, орос хэл  хангалттай бус эзэмшсэн, гэхдээ энд суралцах сонирхолтой элсэгчдийн өргөдлийг судалж, өргөдөл гаргасан залуучууд Орос улсад үргэлжлүүлэн суралцах боломжтой эсэх  талаар урдчилсан шатанд нухацтай шийдвэр гаргахад тусална.

Сургуульд элсэх нөхцлийн дагуу элсэгчийг элсүүлэх шийдвэр гаргах үйл ажиллагаа нь боловсролын бичиг баримт харилцан хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэх үйл ажиллагаатай нягт холбоотой явагддаг.  Сургуульд элсэх нөхцлийн баримтлах үндсэн зарчим нь:

- элсэгчийг хүйс, арьсны өнгө, тахир дутуу байдал, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, нийгмийн гарал, үндэстний цөөнхөд хамаарагддаг, хөрөнгө, нийгэмд эзлэх байр суурь зэргээс хамааран ялгаварлан гадуурхахгүй байна. Сургуульд элсэх нөхцлийг зөвхөн тухайн хүний эзэмшсэн мэдлэг чадвар дадалд тулгуурлан авч үзнэ.

- эзэмшсэн мэдлэг чадвар дадал нь шаардлага хангаж байгаа эсэхийг дараах замаар тодорхойлно:

  1. олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсын практик, зөвлөмж зэрэг хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг судлах,
  2. Боловсролын бичиг баримт олгосон улсад хэрэгжиж байгаа сургуульд элсэх нөхцлийг судлах үндсэн дээр явуулна.

Олон улсын нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол элсэгчдэд Орост олгосон боловсролын баримт бичигтэй дүйцэх материалтай элсэгчдэд сургуульд элсэх ижил төстэй нөхцлөөр хангах явдал юм. Олон улсын нийтлэг практик бол элсэгчдэд боловсролын бичиг баримт олгосон тухайн улсаас илүү давуу эрх олгох боломжгүй юм.

Оросын их сургууль, институт, академи, техникум, коллежид элсэхэд сургуульд элсэх нөхцөл хүрээнд авч үзэх боловсролын баримт бичгүүдийн жагсаалтыг манай сайтын "Арга зүйн мэдээлэл: сургуульд элсэх нөхцөл бүлгээс олж үзэж болно. Энэхүү жагсаалтын үндэс нь олон улсын гэрээ, хэлэлцээр, олон улсын зөвлөмжүүд бөгөөд тэдгээрийг "Боловсролын бичиг баримтыг дүйцүүлэх тухай хэлэлцээрүүд" хэсгээс олж болно. Энэ хэсэгт нэгдүгээрт, баримт бичгүүдийг цагаан толгойн дэс дарааллаар улсуудын нэрсийг байрлуулсан тул олоход хялбар болсон.

Хоёрдугаарт, ОХУ-д үйлчилж байгаа албан ёсны баримт бичгүүдэд тулгуурласан.

Дээрх баримт бичгүүдийг сонгосон гуравдахь арга нь үйлчилж байгаа норм, норматив баримт материалыг тухайн орны дээд боловсролын өмнөх сургалтын системтэй харьцуулсан судалгааны үр дүн юм.

Боловсролын тухай бичиг баримтаас гадна сургуульд элсэх нөхцөлд дундаж дүн буюу дүнгийн зөвшөөрөгдсөн доод хэмжээнд тавих шаардлага, боловсролын тухай хоёр ба түүнээс дээш тооны баримт бичиг шаардах, элсэж болох мэргэжлийн тоог хязгаарлах зэргийг хамруулж болно.

Аливаа тохиолдолд хүлээн авч буй тал нь үйлчилж буй норм, норматив баримт бичгийн агуулга, боловсролын ийм бичиг баримттай хүн тухайн бичиг баримт олгосон улс оронд ямар хэмжээний сургуульд элсэх нөхцөл эдэлж байгаа зэргийг үндэс болгоно.  

Үйлчилж буй норм, норматив баримт бичгийн агуулга гэдгийг боловсролын бичиг баримт олгосон улстай байгуулсан олон улсын хэлэлцээрийг хэлж буйг ойлгохыг анхаарна уу. ("Боловсролын бичиг баримтыг дүйцүүлэх тухай хэлэлцээрүүд" хэсэг). Янз бүрийн улс оронд мөрдөж буй сургуульд элсэх нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Янз бүрийн орны боловсролын систем" хэсгээс олж болно.

Мэргэжлийн дээд, дунд боловсролын хөтөлбөрт дунд (бүрэн) ерөнхий боловсролын (эсвэл түүнтэй дүйцэх) гэрчилгээтэй хүмүүс, мэргэжлийн дунд боловсролын хөтөлбөрт ерөнхий боловсролын (эсвэл түүнтэй дүйцэх) бичиг баримттай хүмүүс тус тус элсэх эрхтэй бөгөөд "Боловсролын тухай" Оросын Холбооны улсын хуулийн заалт нь ийнхүү хэрэгжинэ. Оросын мэргэжлийн дунд боловсролын бараг бүх хөтөлбөр нь дунд (бүрэн) ерөнхий боловсролын суурь дээр явагддаг.



Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href="">Оросын дээд болон дунд боловсролын байгууллагад элсэж буй гадаадын иргэдийн бэлтгэлийн түвшинд тавих шаардлага</a>
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны