Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Гадаадад оршин сууж буй гадаадын болон дотоодын иргэдийг 2012 онд Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр


ОХУ-ын Боловсрол Шинжлэх Ухааны яам нь гадаад орнууд үндэсний боловсон хүчин бэлтгэхэд нь тусламж үзүүлэхээр 2012-2013 онуудад гадаад иргэд болон дотоодын иргэддээ Холбооны Улсын дээд боловсрол олгох байгуулагад элсэн ороход нь улсын тэтгэлэг олгохоор болсон.Уг төсөв нь бакалавр, мэргэжилтэнүүд, магистр болон их дээд сургууль төгссөн дараах сургалтууд болох аспирантур, интернатур, ординатур, докторантур болон нэмэлт мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээний дагуу улсын төсвөөс санхүүжина.

Харьяа хоорондын ажлын хэсгийн шийдвэрийн дагуу тухайн нэр дэвшигч бүрт бүрдүүлэх бичиг баримтуудын жагсаалтыг хүсэлт гаргаж буй тал олгоно.

Шаардлагатай баримт бичиг:

1.Горилогчийн анхдагч анкет нь тухайн хүлээн авч буй сургуулиуудын ажлыг хөнгөлөх зорилгоор цахим хэлбэрээр хийгдэнэ.
2. Анкет нь өнгөт зурагтай байна.
3. Паспортын хуулбар /урилганд шаардагдах мэдээлэл нь гаргацтай тод байх ёстой мөн хичээл эхлэх үеээс 18 сараас доошгүй хугацаагаар хүчинтэй байх/.
4. Төрсний гэрчилгээний хуулбар /орос хэлрүү орчуулсан/.
5. Тухайн горилогчийн оршин сууж буй улсын албан ёсны эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт /суралцахад эрүүл мэндийн байдал тохирох тухай/.
6. Тухайн оршин сууж буй улсын албан ёсны эрүүл мэндийн байгууллагын ДОХ /Дархлал олдмолын хам шинж/ буюу ХДХВ /хүний дархлал хомсдолын вирус/-ын шинжилгээний бичиг.
7. Боловсролын гэрчилгээний хуулбар /хичээлийн нэрсийн буюу шалгалтын дүнгийн жагсаалттай/.

Дараахь зүйлд анхаарлаа хандуулна уу.
Бакалавр буюу мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт элсэхэд Оросын Холбооны улсад хүлээн зөвшөөрөгдсөн улсын бүрэн дунд боловсролын эсвэл мэргэжлийн боловсролын гэрчилгээ ирүүлэх шаардлагатай. Магситрийн хөтөлбөрт хамрагсад нь Оросын Холбооны улсад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын дипломтой байна /4-с доошгүй жил сурсан/ эсвэл мэргэжилийн диплом /5-с доошгүй жил сурсан/.
Их дээд сургуулийн дараахь мэргэжлийн сургалтанд хамрагдахад /аспирантур, интернатур, ординатур/ Оросын Холбооны улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн диплом /2-с доошгүй жил суралцсан/ эсвэл магистрийн диплом /4 жилийн бакалаврын сургалтны дараа 2-с доошгүй жил магистерт суралцсан/. Ординатурт зөвхөн оросын их дээд сургууль төгссөн хүмүүс хамрагдана. Докторантурт элсэн суралцахад Оросын Холбооны улсын дэд эрдэмтний зэрэг хамгаалахад шаардлагатай боловсролын гэрчилгээг үзүүлэх ёстой.

8. Их дээд сургуулийн дараахь мэргэжлийн сургалтанд хамрагдахад горилогч нь доор заасан баримт бичгийг нэмэж бүрдүүлнэ:

Аспирантурт суралцахад /интернатур, ординатур/- хийх гэж буй эрдэм шинжилгээний судалгааны ажлын тухай реферат орос хэл дээр /1-2 хуудас/ мөн хийсэн ажлын жагсаалт,
Докторантурт суралцахад - хийх гэж буй эрдэм шинжилгээний судалгааны ажлын тухай реферат орос хэл дээр мөн хийсэн ажлын жагсаалт.
Сонгож авсан мэргэжлийн хичээлүүд дээр өндөр оноо авсан горилогчид сонгон шалгаруулалтад давуу эрхтэй байна. Баримт бичгийн бүх хуулбарууд нь орос хэл дээр орчуулсан буюу нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

Сургалтанд хамрагдах хүмүүсийн баримт бичгийг ОХУ-ын Боловсрол Шинжлэх ухааны яамны Олон улсын харилцааны газар 2012 оны 05-р сарын 15-ны дотор тухайн улсын яам эсвэл ОХУ Элчин сайдын яамны дагалдах бичигтэй хамт хүргүүлэх ёстой.

Горилогчийн сонгож авсан мэргэжлийн нэр буюу код нь мэргэжилтэн бэлтгэх жагсаалтын дагуу тохирч байх ёстой. Суралцах газрыг /боловсролын газар буюу хотыг/ ОХУ-ын Боловсрол Шинжлэх ухааны яам тодорхойлно. Сургалтын жил ОХУ-д 9-р сарын 01-нд эхэлнэ.

Орос хэлний мэдлэггүй горилогчид бэлтгэл ангид 1 жилийн хэлний сургалтанд хамрагдана.

Сургуульд суралцахаар ирсэн оюутан нь гадаад паспорт, мэргэжил эзэмшсэн гэричилгээ дипломыг хавсралтын хамт эх хувиар нь мөн эмнэлгийн бичиг, 7 хувь цээж зураг /4х6 хэмжээтэй/ өөрийн биеээр авчирна. Мөн түүнчлэн ОХУ-ын цаг агаарын нөхцөлөөс хамааран тохирсон хувцас буюу ОХУ-д ирээд хэрэглэх санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой. Оросын тал нь суралцах газар ирэх буцах замын зардлыг хариуцахгүй.

Суралцах газар очих замын зардал, хүлээн авах зардал мөн ОХУ-ын эрүүл мэндийн даатгалын зардлыг /хүлээн авах зардал, сурах газар очих зардал нь долларт хөрвүүлэхэд 250 ам.доллар ба эрүүл мэндийн нэг жилийн даатгал мөн 250 ам.доллар орчим/ горилогч хариуцна.

Оросын шилжин нүүх хуулийн дагуу оюутан нь сурах газраа орох визний хугацаа дуусахаас 20 хоногийн өмнө ирсэн байх шаардлагатай.

Сургалтанд хамрагдсан гадаадын оюутнууд нь сар бүр стипенди авах буюу оросын иргэдийн оршин суух нөхцөлтэй ижил оюутны байраар хангагдах болно.

Боловсролын байгууллагууд нь гадаадын оюутнуудын гэр бүлийн хүмүүс буюу бусад хамаатан саданг ОХУ-д хүлээн авах үүрэг хүлээхгүй.

Хүсэлт гаргаж буй тал нь өөрийн иргэнийг буцааж эх оронд нь сургалт дууссаны дараа цаг хугацаанд нь явуулах батлагаа гаргана /хүсэлт гаргаж буй талын зардлаар/. Мөн ОХУ-ын хууль дүрмийг зөрчих, хугацаанаас өмнө сургалтаа зогсоох, эрүүл мэндийн байдлаар цаашид суралцах боломжгүй болох мөн сон тохиолдолд







Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href="">Гадаадад оршин сууж буй гадаадын болон дотоодын иргэдийг 2012 онд Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр</a>
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны