Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Докторантур

science

Шинжлэх ухааны докторын зэрэг нь эрдэмтэн хүнийг албан ёсоор тодорхойлох дээд зэрэг юм. Эрдмийн зэргийг техникийн, физик-математикийн, философийн, сурган хүмүүжүүлэх ухааны гэх мэтээр нарийн тогтсон шинжлэх ухааны тодорхой салбараар олгодог. Иймээс эрдмийн зэрэгтэй хүнийг шинжлэх ухааны доктор  гэхээсээ техникийн ухааны шинжлэх ухааны доктор, физик-математикийн ухааны шинжлэх ухааны доктор гэж албан ёсоор нэрлэдэг.

Шинжлэх ухааны докторын зэрэг авахын тулд дэд эрдэмтний зэрэгтэй байхын дээр докторын диссертац хамгаалсан улмаар ОХУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамны Эрдмийн зэрэг олгох дээд комиссийн магадлан хяналтыг давсан байх ёстой. Эрдмийн зэрэг олгох дээд комисс нь горилж буй эрдмийн зэргийг албан ёсоор олгодог байгууллага юм.

ЗХУ болон ОХУ-аас өөр улсад дэд эрдэмтний зэрэг хамгаалсан ТУХН-ийн улс орнуудын иргэн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахын тулд Эрдмийн зэрэг  олгох дээд комисст дэд эрдэмтний зэргээ дахин хянуулж, (Беларусийн иргэн дипломаа хүлээн зөвшөөрүүлэх)  шинээр авсан дипломаа хамгаалуулах зөвлөлд танилцуулна. Бусад тохиолдолд диссертацийн ажлыг хамгаалуулахад тавих шаардлага нь ТУХН-ийн орнуудын иргэдэд ОХУ-ын иргэдтэй адил байна.

Шинжлэх ухааны докторын зэрэг горилох диссертац нь  эрдэм шинжилгээний бүтээл бөгөөд горилогчоос хийсэн судалгааны дүнд дор дурдсан үр дүнгүүдийн аль нэгд хүрсэн байна. Үүнд:

 - шинжлэх ухааны томоохон ололт гэж үзэж болох онолын цогц дүгнэлтийг боловсруулсан,

 - нийгэм-соёл, аж ахуйн чухал ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний томоохон асуудлыг шийдсэн,

 - улс орны эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц техник, технологи, эдийн засгийн шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж тавьсан байна.

Шинжлэх ухааны докторын зэрэг горилогч диссертацаа тусгайлан бэлтгэсэн гар бичмэл, эрдэм шинжилгээний илтгэл, хэвлэмэл монограф хэлбэрээр танилцуулна. Диссертацийг зохиогч өөрөө бичихээс гадна нээлттэй хамгаалалтад зориулж дэвшүүлж байгаа шинжлэх ухааны шинэ шийдэл, шинэлэг тал, нотолгоог агуулсан, дотоод нэгдэлтэй, зохиогчоос шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийг баталгаажуулсан байна.  Зохиогчоос дэвшүүлж байгаа шинэ шийдлийн үндэслэл нь нарийвчлан нотлогдсон, урьд өмнө хийгдсэн мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж шүүмжлэлтэйгээр  дүгнэсэн байна. Хэрэглээний шинж чанартай диссертацид горилогчийн эрдэм шинжилгээний  ажлын үр дүнг практикт хэрэглэсэн тухай, онолын шинж чанартай диссертацид шинжлэх ухааны дүгнэлтийг хэрэглэх зөвлөмжийг тусгасан байна.

Диссертацийг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон шаардлагын дагуу орос хэл дээр бэлтгэнэ.

Өөр хэл дээр бичсэн диссертацийг авч үзэх асуудлыг хамгаалуулах зөвлөлөөс Эрдмийн зэрэг олгох дээд комисст хүсэлт бичиг гаргаж шийдүүлнэ.

Горилогчоос эрдэм шинжилгээний илтгэл хэлбэрээр бэлтгэсэн шинжлэх ухааны докторын зэрэг горилох диссертац нь шинжлэх ухаан болон практикт томоохон ач холбогдолтой түүний хийсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын талаар урьд өмнө нийтлүүлж байсан бүтээлийн үндсэн дээр  мэргэжилтнүүдийн дунд танил болсон судалгаа боловсруулалтын ажлын товч үр дүнг баяжуулсан илтгэл байна. Эрдэм шинжилгээний илтгэл хэлбэрээр бичсэн диссертаци хамгаалуулах асуудлыг хамгаалуулах зөвлөлийн хүсэлтээр Эрдмийн зэрэг олгох дээд комиссийн экспертийн зөвлөлийн зөвшөөрлөөр шийднэ.

Нэг сэдэвт зохиол (монограф) хэлбэрээр бичигдсэн диссертац нь сэдвээ тал бүрээс нь бүрэн дүүрэн авч үзэн, судалсан, эрдэм шинжилгээний шүүлт хийгдсэн, эрдмийн зэрэг олгох журмын бүх шаардлагыг хангасан байна. 

Диссертацийг эрдэм шинжилгээний ажилтнуудын ангиллын дагуух мэргэжлээр хамгаална.

Диссертацийн гол үр дүнг хэвлэн нийтлэх ёстой.  Эрдмийн зэрэг олгох дээд комиссоос диссертацийн үр дүн, эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэх гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүл, хэвлэлүүдийн жагсаалтыг тодорхойлж, тогтмол хянан шинэчилж байдаг.

Диссертац хамгаалалт  хамгаалуулах зөвлөл дээр гол төлөв орос хэл дээр явагддаг. Гэхдээ диссертацийг гадаад хэл дээр хамгаалуулж болно. Эрдмийн зэрэг олгох журамд ийм хамгаалалт явуулах нөхцлийг тодорхойлсон байна.

Шинжлэх ухааны докторын зэргийг докторантурт суралцах замаар юм уу, эсвэл ОХУ-ын их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд горилогчоор ажиллах замаар авч болно. Эрдмийн зэрэг олгох дээд комиссийн сайт дээр тодорхой мэдээлэл байгаа. (http://vak.ed.gov.ru/).

Эх материал:

Домрачев В.Г.,техникийн ухааны доктор., проф.; Ретинская И.В., техникийн ухааны доктор.., проф.

Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href="">Докторантур</a>
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны