Russian
Русский
English
English
French
Français
Spanish
Español
German
Deutsch
Italian
Italiano
Portuguese
Português
український
Україн
Kazakh
Қазақша
Chinese
中文
Arabic
ﺔﻴﺑﺮﻌﻟا
Mongolian
Mонгол
Vietnamese
Tiếng Việt
Moldavian
Moldov
Romanian
Română
Türkçe
Türkçe





Portal - Asociación Latinoamericano Rusia - Oferta Universitaria de las Americas y el Mundo, Rusas, estudios en rusia, universidades rusas, idioma ruso
Ruski studenti SCG
Фонд Русский мир

Аспирантур

books

Дэд эрдэмтэн гэх эрдмийн зэрэг нь эрдэмтэн хүнийг албан ёсоор тодорхойлох анхны зэрэг юм. Шинжлэх ухааны доктор бол эрдмийн дараагийн шатны (дээд) зэрэг юм. Эрдмийн зэргийг техникийн, физик-математикийн, философийн, сурган хүмүүжүүлэх ухааны гэх мэтээр нарийн тогтсон шинжлэх ухааны тодорхой салбараар олгодог. Иймээс эрдмийн зэрэгтэй хүнийг дэд эрдэмтэн гэхээсээ техникийн ухааны дэд эрдэмтэн, физик-математикийн ухааны дэд эрдэмтэн гэж албан ёсоор нэрлэдэг.

Дэд эрдэмтний зэрэг авахын тулд дээд боловсрол эзэмшсэн байхын дээр зэрэг горилогчийн 3 шалгалт өгсөн, диссертац хамгаалсан улмаар ОХУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамны Эрдмийн зэрэг  олгох дээд комиссийн магадлан хяналтыг давсан байх ёстой.

Дэд эрдэмтний зэрэг горилогчийн шалгалтыг шинжлэх ухааны түүх ба гүн ухаан, гадаад хэл болон диссертаци хамгаалж байгаа мэргэжлийн хичээлээр өгнө.

Аспирант (горилогч) нь иргэншлээсээ үл хамааран гадаад хэлний шалгалтыг дэд эрдэмтний зэрэг горилогчийн хэлний шалгалт болгож өгнө. Диссертацийн чиглэлээр судалгаа хийхэд аспирант (горилогч) -д шаардлагатай гадаад хэлийг тухайн дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагаас тодорхойлно.

Дэд эрдэмтний эрдмийн зэрэг горилох диссертац нь   тухайн мэдлэгийн салбарт тодорхой хувь нэмэр оруулсан бодлогын шийдэл буюу эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны үндэслэлтэй техник, эдийн засаг, технологийн цогц шийдлийг агуулсан эрдэм шинжилгээний ажил байна.

Диссертацийг эрдэм шинжилгээний ажилтнуудын ангиллын дагуух мэргэжлээр хамгаална. Дэд эрдэмтний эрдмийн зэрэг горилогч диссертациа тусгайлан бэлтгэсэн гар бичмэл, хэвлэмэл монограф хэлбэрээр танилцуулна. Диссертацийг зохиогч өөрөө бичихээс гадна нээлттэй хамгаалалтад зориулан дэвшүүлж байгаа шинжлэх ухааны шинэ шийдэл, шинэлэг тал, нотолгоог агуулсан, дотоод нэгдэлтэй, зохиогчоос шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийг баталгаажуулсан байна.  Зохиогчоос дэвшүүлж байгаа шинэ шийдлийн үндэслэл нь нарийвчлан нотлогдсон, урьд өмнө хийгдсэн мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж шүүмжлэлтэйгээр  дүгнэсэн байна. Хэрэглээний шинж чанартай диссертацид горилогчийн эрдэм шинжилгээний  ажлын үр дүнг практикт хэрэглэсэн тухай, онолын шинж чанартай диссертацид шинжлэх ухааны дүгнэлтийг хэрэглэх зөвлөмжийг тусгасан байна.

Диссертацийг орос хэл дээр бичнэ. Өөр хэл дээр бичсэн диссертацийг авч үзэх асуудлыг хамгаалуулах зөвлөлөөс Эрдмийн зэрэг олгох дээд комисст хүсэлт бичиг гаргаж шийдүүлнэ.

Диссертацийн гол үр дүнг хэвлэн нийтлэх ёстой.  Эрдмийн зэрэг олгох дээд комиссоос диссертацийн үр дүн, эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэх гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүл, хэвлэлүүдийн жагсаалтыг тодорхойлж, тогтмол хянан шинэчилж байдаг.

ЗХУ задарсны дараа ОХУ-аас өөр улсад дээд боловсрол эзэмшсэн, ТУХН-ийн улс орнуудын иргэн дэд эрдэмтний зэрэг хамгаалахын тулд ОХУ-ын Боловсролын яам юм уу эсвэл Боловсрол, шинжлэх ухааны салбарт магадлан итгэмжлэл явуулах Холбооны улсын албанаас олгосон дээд боловсролын түвшинг дүйцүүлсэн  гэрчилгээг үзүүлэх ёстой. Бусад тохиолдолд диссертацийн ажлыг хамгаалуулахад тавих шаардлага нь ТУХН-ийн орнуудын иргэдэд ОХУ-ын иргэдтэй адил байна.

Диссертацийн хамгаалалтыг диссертац хамгаалууулах зөвлөл дээр орос хэл дээр явуулна. Гэхдээ хамгаалалтыг гадаад хэл дээр явуулах боломж бий. Хамгаалалт явуулах нөхцөл, дэс дараалал нь эрдмийн зэрэг олгох журманд  тусгагдсан байна.

Дэд эрдэмтний зэргийг аспирантурт суралцах замаар юм уу, эсвэл ОХУ-ын их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд горилогчоор ажиллах замаар авч болно. Эрдмийн зэрэг олгох дээд комиссийн сайт дээр тодорхой мэдээлэл байгаа. (http://vak.ed.gov.ru/).

Эх материал:

Домрачев В.Г.,техникийн ухааны доктор., проф.; Ретинская И.В., техникийн ухааны доктор., проф.

Энэ сайтаас аливаа материал ашиглахдаа ЗААВАЛ ИДЭВХИТЭЙ ГИПЕРЛИНК ашиглана уу
Бүх материалууд зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан
HTML-код линкүүд:
<a href="">Аспирантур</a>
Хайх


Важное
Чухал линкүүд
FAQ
Новое
Интерактивная карта образовательных организаций (учреждений), проводящих государственное тестирование по русскому языку как иностранному

Интерактивная карта образовательных учреждений Российской Федерации, осуществляющих довузовскую подготовку иностранных граждан на бюджетной основе

Федеральный портал "Российское образование"

ЕДИНОЕ ОКНО
доступа к образовательным ресурсам
Библиотека учебных ресурсов


© 2010-2013 Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам
При использовании материалов сайта ссылка на «Гадаадын иргэдэд оросын боловсрол олгох тухай» и уведомление администратора обязательны